Terms of service

Нэг. Ерөнхий заалт

MNG Depot цахим худалдааны сайт нь “MNG Depot” Inc-ийн албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг онлайн вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

  1. Хэрэглэгч MNG Depot цахим худалдааны үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр вэб сайтаар худалдаа хийх, үйлчилгээ авах эрхтэй болно.
  2. MNGDepot.com вэб сайтад байгаа бараанууд бэлэн буюу шууд нийлүүлэх, урьдчилсан захиалгаар монголоос нийлүүлэх гэж ангилагдана.
  3. Захиалгаар нийлүүлэх барааны тээвэрлэлт болон хил, гаалийн үйл ажиллагааны улмаас барааг хэрэглэгчид хүргэх хоног тодорхой хугацаагаар саатаж болзошгүй тухай бүр хэрэглэгчид мэдэгдэнэ.
  4. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд “MNG Depot” Inc /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч болон захиалагч гэх/ хамтран хяналт тавина

Хоёр. Хэрэглэгчийн анхаарах зүйлс

  1. Вэб сайтын ажиллагаа, түүний аюулгүй байдал, цахим худалдааны хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг “MNG Depot” Inc бүрэн хариуцна.
  2. Хэрэглэгч нь MNGDepot.com системд нэвтрэх цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэний улмаас учирсан аливаа хохирлыг бид хариуцахгүй болно.
  3. Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.
  4. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
  5. Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийх боломжтой.
  6. Хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ албаны болон гэрийн хаягаар хүргүүлэн авах боломжтой.

Гурав. Захиалга хийх, захиалга баталгаажих, захиалга цуцлах хугацаа

  1. Захиалга авах хугацаа:
    • Хэрэглэгч MNGDepot.com цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно.
  2. Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа:
    • Хэрэглэгч нь захиалга хийн зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга нь баталгаажина.
    • Хэрэв таны захиалга тээвэрлэлтэнд гараагүй бол бид таны захиалга цуцлах хүсэлтийг хүлээн авсан даруйдаа 100% буцаан олгох боломжтой.
  3. Захиалгын бараа хүргэгдэх хугацаа:
    • MNG Depot цахим худалдааны систем нь хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн тохиолдолд захиалга албан ёсоор хийгдэж баталгаажсан гэж үзнэ.
    • Хэрэглэгч захиалга хийх, төлбөр гүйцэтгэх, бараа хүлээж авах бүрд хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шууданд мэдэгдэл илгээнэ.
    • Захиалгын төлбөр гүйцэтгэл, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргийг харгалзан төлбөр гүйцэтгэгдсэн өдрөөс хойш бэлэн барааг АНУ дотор хүргэх хугацаа 1-5 ажлын өдөр. 
    • Урьдчилсан захиалгаар буюу монголоос нийлүүлэх барааг АНУ дотор 2 - 4 долоо хоногийн дотор захиалагчийн заасан хаягт хүргэнэ.
    • Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.
  4. Онцгой бараа:
    • Барааны төрөл, хэлбэр, жин, овор хэмжээнээс хамааран захиалга болон хүргэлт хийх хугацаа өөр байх боломжтой. Хэрэв Хэрэглэгчийн хийсэн захиалгын бараа онцгой шинж чанартай байх тохиолдолд тухайн үеэд нь Хэрэглэгчид мэдэгдэх, тодруулах, захиалгыг дахин баталгаажуулж хүргэлтийн нөхцөлийг тодорхойлох болно.

Дөрөв. Хүргэлт

  1. Хэрэглэгчийн захиалгын дүн $150 дээш тохиолдолд барааг үнэ төлбөргүй хүргэж өгнө.
  2. Захиалга Missouri мужаас хүргэгдэнэ.
  3. Хэрэглэгч хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж үүдэн гарах зардал, алдагдлыг хэрэглэгч хариуцна. 
  4. Худалдан авалт, хүргэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл буюу tracking number хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаяг юмуу утасны дугаар луу илгээгдэнэ.