Refund policy

Бараа бүтээгдэхүүн буцаах, солих журам 

Дараах нөхцөлд захиалгыг буцаах боломжтой. Үүнд:

  1. Захиалсан бараа хүлээн авах үед ГЭМТЭЛТЭЙ байсан
  2. Захиалсан барааны хэмжээ томдсон/багадсанаас шалтгаалан барааг солиулах хүсэлт гаргасан боловч сольж авах бараа дууссан үед. Хэдийгээр таны захиалсан барааны хэмжээ мөн боловч брэндийн болон загварын онцлогоос шалтгаалан танд томдох/жижигдэх нөхцөл байдал үүсдэг. Энэ тохиолдолд барааг солиулах сонголт байх бөгөөд солих бараа байхгүй үед захиалгаа буцааж болно.

АНХААР!!! Хэрэглэгч худалдан авсан барааг буцаах тохиолдолд барааг хүлээн авсан цагаас хойш 7 хоногийн дотор буцаах боломжтой. Барааг буцаах тээвэрлэлтийн зардлыг захиалагч хариуцна. 
Жич: Тусгай хямдралтай барааг буцаах боломжгүйг анхаарна уу!

Дараах нөхцөлд барааг солиулах боломжтой. Үүнд:

  1. Таны захиалсан барааны загвар, хэмжээ зөрсөн
  2. Захиалсан бараа гэмтэлтэй, зохих ёсоор бүрэн ажиллахгүй байсан

Өнгө, хэмжээ, загвараас солиулах боломжгүй нөхцөлд өөр төрлийн бараа, бүтээгдэхүүнээс сонгож зөрүүг нэмж төлөх, эсхүл буцаах эрхтэй байна.

Бараа бүтээгдэхүүнийг буцаах/солиулахад тухайн худалдан авсан бараа бүтээгдэхүүний тооцооны хуудсыг үндэслэх ба бараа бүтээгдэхүүн нь дахин худалдаалах боломжтой байна.

Сав баглаа боодлыг онгойлгосон болон эвдэрч гэмтсэн, бохирдсон тохиолдолд солих болон буцаах боломжгүй.

Урьдчилсан захиалгаар захиалсан үнэт эдлэл, уран зураг г.м бараанд солих/буцаах нөхцөл үйлчлэхгүй.

Барааг буцаах/солиулах бол: 
info@mngdepot.com имэйл хаягаар мэдэгдсэний дараа дараах хаягаар бараагаа ирүүлнэ үү: 25 N Central Avenue, Unit 314, Clayton MO 63105, United States.